Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Нийт мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн эцсийн өмчлөгчийг бүртгүүлэх тухай

ikon.mn
2020 оны 8 сарын 13
Санхүүгийн Зохицуулах Хороо

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын стандартыг дагаж биелүүлэх,  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) стратегийн дутагдалтай улс орны жагсаалтаас Монгол Улсыг гаргах, МУТСТ чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох төрийн байгууллагууд онцгой анхаарал хандуулж байна. 

Сайжруулах шаардлагатай ажлын хүрээнд эцсийн өмчлөгчийг бүртгэх үйл ажиллагаа Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасны дагуу бүртгэх ажил үргэлжилж байна.

Дээрх үйл ажиллагааны зорилго нь хуулийн этгээдээр дамжуулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, татвараас зайлсхийх гэмт хэрэгт холбогдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Эцсийн өмчлөгчийг бүртгэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10.00-15.00 цагийн хооронд Хорооны зохицуулалтын хүрээнд хамаарагдах санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдүүдийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг бүртгүүлэх  ажлыг зохион байгуулж байна.

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт, бичиг шаардлагатай. Үүнд:

  1. “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-12 маягт/”;
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  3. Хуулийн этгээдийн гэрчилгээ, тамга.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://burtgel.gov.mn/post/43951 холбоосоор харна уу.

Цаашид эцсийн өмчлөгчийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт батлагдсан маягтын дагуу бөглөн хүргүүлж энэ тухайгаа 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Хороонд мэдэгдэх, заасан хугацаанд мэдээлээгүй тохиолдолд албадлагын арга хэмжээ авах болон Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах болохыг анхааруулж байна.