2020/09/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
10:00
S32
11:00
S32
12:00
S32
10°
13:00
S32
11°
14:00
S32
11°
15:00
S32
11°
16:00
S32
11°
17:00
S32
10°
18:00
S32
19:00
S31
20:00
S31
21:00
S31

"Тарваган тахлаас сэргийлэхийг иргэдэд анхааруулаад байхад эрсдэлд орж, амиа алдах явдал гарсаар байна"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг
гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн долоо хоногт ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг коронавирусийн голомтот бүсээс таван удаагийн нислэгээр ирсэн 1,150 иргэн, ачаа тээшинд нь ариутгал халдваргүйтгэл хийсэн болохыг ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр хэллээ.

Тодруулбал,

  • 1,150 гадаад паспорт
  • 1,157 гар тээш
  • 28,000 килограмм ачаа
  • 6,800 гаруй карго
  • 5 агаарын хөлөг
  • 44 тээврийн хэрэгсэлд эцсийн халдваргүйтгэл хийжээ.

Тэрбээр үргэлжлүүлэн “Энэ хугацаанд манай лаборатори зургаан тусгаарлах байранд байсан 378 иргэнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

Мөн Замын-Үүд боомтын явуулын лаборатори 234 иргэнээс сорьц авч, шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй. Хяналтын зорилгоор төмөр замын ажилчдаас шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар тарваган тахлын 12 сэжигтэй тохиолдол гарч, дөрөв нь батлагдсан бөгөөд Ховд, Говь-Алтай аймагт тус бүр нэг нас баралт бүртгэгдсэн. Иргэдэд анхааруулаад байхад эрсдэлд орж, амь насаа алдаж буй явдал гарсаар байна.

Бид холбогдох захирамжуудад үндэслэн Дархан, Орхон, Сэлэнгэ болон Алтанбулгийн боомтууд дээр холбогдох сургалтыг хийж байгаа” гэв.   

Удахгүй хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор аль аль талдаа сонор сэрэмжтэй байж хяналт тавихыг ийнхүү Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.

ВИДЕО ҮЗЭХ: 
https://www.facebook.com/iKonNews/videos/334948197641608/?v=334948197641608

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x