Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

"ДЭМБ-аас гэрчилгээ олгосон л бол Монгол Улс COVID-19-ийн эсрэг аль ч орны вакциныг авахад бэлэн"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр манай улс COVID-19-ийн эсрэг вакциныг аль ч улсаас авч магадгүй гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Тэрбээр “ОХУ коронавирусийн эсрэг вакцин гаргасан. Манай улс тус улсын вакциныг авах уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Д.Нарангэрэл “Монгол Улс нь ДЭМБ-ын гэрчилгээтэй вакциныг авч хэрэглэдэг. Тиймээс дэлхий дээр коронавируст халдвар буюу COVID-19-ийн эсрэг вакцин гарч, ДЭМБ-аас тус вакцинд нь гэрчилгээ өгсөн бол аль ч орныхыг авахад бэлэн байгаа” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/334948197641608

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.