Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ямар нэгэн хэмжээгээр өвчний зовуурь илэрсэн хүүхдээ гэрт нь үлдээж, тусгаарлаад, эмчээс зөвлөгөө авахыг ЭМЯ-наас зөвлөв

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхийн бусад орон COVID-19-ийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухайд Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл танилцууллаа. 

Тухайлбал, АНУ сургууль нээхтэй холбоотойгоор зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжид эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэг, сургуульд өгөх үед хүүхдэд нь ямар нэг өвчний шинж тэмдэг байвал өгөхгүй байх, халууныг нь хэмжих зэргээр эрүүл мэндэд нь онцгой анхаарах шаардлагатай гэсэн байна. 

Манай улсын хувьд уг зөвлөмжийг тусган оруулж байгаа. Энэ жил ямар нэгэн хэмжээгээр өвчний зовуурь илэрсэн хүүхдээ гэрт нь үлдээж, тусгаарлаад, эмч рүү утасдаж зөвлөгөө авч байхыг тэрбээр зөвлөв. 

 
гэрэл зургийг MPA.mn

Түүнчлэн "87 орны 25 хэл дээр сүүлийн таван сарын хугацаанд олон нийтийн цахим сүлжээд коронавирусийн талаар гарсан мэдээлэлд дэлхийн хамтарсан судлаачид судалгаа хийжээ. 

Уг судалгааны үр дүнд коронавирусийн халдварын талаар буруу ташаа мэдээлснээс болж дэлхий дахинд 800 гаруй хүн нас барсан гэх дүгнэлт гаргасан. 

Иймд буруу ташаа мэдээлэлд автаж, хор хөнөөл өөрсдөдөө учруулахгүй байж, Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллийг хүлээн авч, заавар зөвлөмжийг сахихыг дахин анхааруулж байна.

Манай улсын хувьд тусгаарлагдах ажиглалтад өчигдөр зургаан хүн шинээр орж, 45 хүн гарч гэрийн ажиглалтад шилжээд буй. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 65 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал нь хүнд, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна" гэв. 

ВИДЕО ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/334948197641608/?v=334948197641608

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.