Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ-д тусгаарлагдан, эмчлэгдэж байсан элэг, бөөрний хам дутагдалтай иргэн өчигдөр нас баржээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын 297 тохиолдол батлагдсан. Үүнээс 269 нь эдгэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн.

Мөн тэрбээр ХӨСҮТ-д тусгаарлалтад биеийн байдал нь хүнд байсан нэг иргэн нас барсан тухай хэллээ.

А.Амбасэлмаа “Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүмүүсийн 44 хүн сувилалд, 32 нь гэрийн ажиглалтад, ажиглалт тандалтын хугацаа нь дууссан 194 хүн байна.

ХӨСҮТ-д одоогоор коронавирусийн улмаас 28 хүн эмчлэгдэж буй бөгөөд тусгаарлалт, ажиглалт, эмчилгээнд нийт 40 хүн байгаа юм.

Бид өмнө нь ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт элэгний хатууралтай, элэг бөөрний хам дутагдалтай хүн эмчлэгдэж байгаа тухай мэдээлж байсан.

Энэ иргэн 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 02:00 цагт нас барсан харамсалтай явдал боллоо.

Тухайн иргэн наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор биеийн байдал нь маш хүнд ирж, ХӨСҮТ-ийн клиникт 11 хоног эмчлэгдэж байгаад амиа алдлаа.

Энэ хүн коронавирусийн халдвараар нас бараагүй бөгөөд дөрвөн удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/334948197641608

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.