Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол Ням гарагт буюу энэ сарын 16-нд явагдана

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

НӨАТ-ын урамшууллын 2020 оны наймдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг наймдугаар сарын 16-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Иргэн та 2020 оны долдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 

Энэ удаагийн тохирлын супер шагнал 30 сая төгрөг байна.