Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

“БАРИЛГА - ОРОН СУУЦ - 2020" үзэсгэлэн наймдугаар сарын 21-23-нд болно

Барилга.мн
2020 оны 8 сарын 12
Барилга.МН
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ойн баярыг угтан "БАРИЛГА- ОРОН СУУЦ 2020" үзэсгэлэн  “НОГООН ХӨГЖЛИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ” уриан дор 2020 оны наймдугаар сарын 21-23нд Мишээл экспод зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар “БАРИЛГА МН”, хамтран зохион байгуулагчаар Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Ивээн тэтгэгч байгууллагаар “ХАН ТӨГӨЛ” хотхон, Хөтөлийн “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХК ажиллаж байна.

Үзэсгэлэнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид шинэ орон сууц болон амины орон сууцны шийдлүүдээ танилцуулахаас гадна барилгын материалын үндэсний хэмжээний томоохон  үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, шинэ техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт нийт 110 гаруй компани оролцоно.

Тус үзэсгэлэн нь давхар онлайн хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд www.barilgaexpo.mn сайт дээрээс оролцогч компаниудтай танилцах боломжтой.

 

Үзэсгэлэнгийн өдрүүдэд төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн мэдээлэл, салбарын дэвшилтэт техник технологи, маркетинг, иргэдэд зориулсан орон сууц, үл хөдлөх хөрөнгө, амины орон сууцны шийдлийг танилцуулах сургалт, семинарууд болно.

Ивээн тэтгэгч Хөтөлийн “Цемент шохой” ХК- ийн азтан шалгаруулах арга хэмжээ, мөн бусад үзэсгэлэнд оролцогчид онцгой ХЯМДРАЛ, УРАМШУУЛАЛ, бэлэг, сугалаа зэрэг олон арга хэмжээнүүд  зохион байгуулагдана.

Иймд та бүхнийг  “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2020” үзэсгэлэнд хүрэлцэн ирж барилгын салбарын хөгжил дэвшилтэй танилцахыг урьж байна.

Зураг