Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд туйлын “ОО” цэгт улсынхаа далбааг мандуулсан анхны монгол хүн Л.Дүгэржавын ''Антарктид тив'' номын нээлт болов

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

 Дэлхийн хүйтний туйл болсон гайхамшигт хязгаарын мөсөн цөл болох Антарактид тивд Монгол Улсаас ажилласан дөрөв дэх хүн бол Шинжлэх ухааны доктор профессор, Онц бөгөөд бүрэн эрхт элчин дипломат, туйл судлаач Л.Дүгэржав билээ. 

Түүний нүдээр харж, биеэр мэдрэн, сэтгэлээ шингээн ажилласан газраа танилцуулсан ''Антарктид тив'' номын нээлт өнөөдөр боллоо. 

Энэхүү ном нь нийт дөрвөн бүлэг, нэг хавсралтаас бүтжээ. Тодруулбал, 

  • Эхний бүлэгт тивийг судласан түүх, байгаль газар зүйн мужууд, өмнөд далай тэнгисүүд, Антарктидийн геологийн бүтэц, хувьсал өөрчлөлт, арлууд, өмнөд туйлын талаар дэлгэрэнгүй оруулсан. 
  • Хоёрдугаар бүлэгт байгалийн нөөц баялагийн талаар болоод Антарктидийн аялал жуулчлалын тухай
  • Гуравдугаар бүлэгт Антарктидийн олон улсын харилцаа, Антарктидийн гэрээ, Антарктид судлалд монголчуудын оролцооны талаар 
  • Дөрөвдүгээр бүлэгт Өмнөд туйлд хүрсэн, Ливингстоны аралд хийсэн судалгаа, экспедицийн талаар 
  • Хавсралтад Антарктид тив дээр байнгын болон улирлын үйл ажиллагаа явуулдаг зарим баазуудын талаар бичсэн байна. 
Шинжлэх ухааны доктор профессор, Онц бөгөөд бүрэн эрхт элчин дипломат, туйл судлаач Л.Дүгэржав бол анх удаа өмнөд туйлын “ОО” цэг буюу S900–т хүрч Улсынхаа далбааг мандуулсан анхны монгол хүн. 

Түүний хувьд мөсөн тивд ажиллах томилолтынхоо хугацаанд Антарктидийн хойгийн өмнөдийн 640 55’26, баруун 620 02’21” солбицол дээр уулын оргилыг шинээр нээсэн бөгөөд Dugerjav Peak, Oscar II Coastm Graham, Antartic Peninsula. Scar Ref №19186 гэсэн батламжаар уг оргилыг “ДҮГЭРЖАВ ОРГИЛ” хэмээн нэрлэсэн билээ. 

Антарктид (грекээр “Арктикийн эсрэг тал” гэсэн үг) бол дэлхийн өмнөд хэсэгт орших тив бөгөөд төв нь газар зүйн өмнөд туйлтай таардаг. Антарктидийг Өмнөд далайн ус хүрээлдэг. Тус тив нь 14.4 сая км2 орчим талбайтай.

Бусад бүх тивүүдээс ялгаатай нь бараг бүхэлдээ мөсөөр бүрхэгдсэн байдаг. Антарктид нь манай дэлхийн зургаа дахь тив бөгөөд газарзүйн өмнөт туйлын бүсэд оршино. Уг тивд эх газрын мөсөн бүрхүүлээс үүдэлтэй эрэг хавийн мөсөн тэнгисүүд мөн хамаарна.

Антарктид судлалд Монгол Улсын үе үеийн судлаачид оролцож ирсэн байдаг. Тухайлбал,

  • 1982 онд Д.Чулуунбат,
  • 2007 онд А.Батболд,
  • 2008-2013, 2018- 2020 онуудад доктор, профессор Л.Дүгэржав,
  • 2013 онд Д.Ганбаатар,
  • 2014 онд Х.Пүрэвбаатар, 2015 онд доктор нар тус тус оролцож байв. 

Номын нээлтийн үеэрх зургуудаас: