Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ахуйн газ дэлбэрч, 22 настай иргэний биеийн 80 хувь нь түлэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ахуйн хэрэглээний газ дэлбэрч, нэг хүн ГССҮТ-д хүргэгджээ.

Тодруулбал, өчигдөр буюу наймдугаар 10-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Саруул хотхоны 113 дугаар байрны 10 дугаар давхрын ..тоотын тагтан дээр ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн байна.

Энэ тухай дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын алба хаагчид очиход тус дүүргийн харьяат иргэн 22 настай, эрэгтэй А биеийн 80 хувийн түлэгдэлтэй /нүүр, гар, цээж, баруун хөл/ байсныг ГССҮТ-д хүлээлгэн өгчээ.

 

Эх сурвалж: ОБЕГ