Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Алтанбулаг боомтоор нэвтэрсэн 8 иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 278 иргэнийг ажиглан тусгаарлажээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 7-10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагааг мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад мэргэжлийн албадтай хамтран амжилттай зохион байгуулсан талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар мэдээллээ. 

Дээрх хугацаанд нийт 286 иргэнийг татан авсан бөгөөд иргэдийг хил нэвтэрсэн даруйд мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийж “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийсэн байна. Улмаар найман иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 278 иргэнийг ажиглан тусгаарлахаар Орхон, Дархан-Уул аймгуудын холбогдох газруудад шилжүүлжээ.