Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Одооноос хүүхдээ ханиаж, найтаах үед ам, хамраа дарах, амны хаалт зүүх зэрэгт дасган бэлдэх шаардлагатай

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
ЗӨВЛӨГӨӨ: Одооноос хүүхдээ ханиаж, найтаах үед ам, хамраа дарах, амны хаалт зүүх зэрэгт дасган бэлдэх шаардлагатай
Sara, ikon.mn - text to speech

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн яамнаас зөвлөгөө өгч буй.

Энэ удаа А.Амбасэлмаа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Томуу, томуу төст өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/604129276964529

Тэрбээр хэлэхдээ "Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын улс орнуудад томуугийн өвчлөл нэмэгдэх үеэр манай улсад ч томуугийн өвчлөл ихэсдэг.

Өөрөөр хэлбэл, манай улсад аравдугаар сараас тавдугаар сар хүртэл улирлын томуугийн идэвхжлийн үе үргэлжилдэг.  

Томуугийн вирус гэдэгт томуугийн H1N1, томуугийн А хүрээний Н3N2 болон томуугийн В зэрэг вирусийг хэлнэ. Харин эдгээр вирусүүд арваннэгдүгээр сарын дунд үеэс эрчимтэй идэвхжиж эхэлнэ.

Үүнээс өмнө амьсгалын замын цочмог хүнд халдвар үүсгэгч томуу, томуу төст өвчнийг үүсгэгч вирусүүд хүн амын дунд өргөн тархаж, эмнэлгийн орны ачааллыг нэмэгдүүлж, хүндрэл үүсгэдэг.

Энэ жилийн хувьд өглөө, оройдоо сэрүүн байгаа тул иргэд улирлын томуугаас сэргийлэх бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй.

Ер нь томуу, томуу төст өвчин нь амбулаторийн үзлэгийн 4-5 хувийг эзэлбэл томуугийн өвчлөл эхэлж байна гэж үздэг. Одоогоор энэ төрлийн өвчин амбулаторийн үзлэгийн 2.3 хувийг эзэлж байгаа тул бид бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Томуугийн улирал ойртохын зэрэгцээ хичээл, сургууль орох дөхөж байгаа тул эцэг, эхчүүд одооноос хүүхдийнхээ дархлааг сэргээж, чийрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.

Мөн энэ жил коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхэд анги танхимд амны хаалт зүүх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах учир одооноос хүүхдээ ханиаж, найтаахдаа ам хамраа дарах, амны хаалт зүүх зэрэгт дасгаж, бэлдэх шаардлагатай” хэмээн ярив.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.