Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батнэмэх: Судалгаанд оролцогчдын 82.5% нь их, дээд сургуулийн цахим хичээлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хэлэлцүүлэгт дээд боловсролын салбарт цахим шилжилтийг хэрхэн хийж буй болон тулгарч буй асуудлын талаар БШУЯ-ын Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх илтгэл тавилаа. 

Тэрбээр "Цахим хувьсгалын эрин үед бид XX дугаар зууны арга барилаар боловсрол олгож байна. Гэтэл GenZ, Alpha үеийнхэнд зориулан шинэчлэгдэх шаардлага урган гарсаар байгаа. Өөрөөр хэлбэл, боловсролын шинэ тогтолцоо шаардлагатай байна.

100 жилийн өмнө хүний эзэмшсэн мэдлэг нь насан туршийнх нь хэрэгцээг хангаж байв. Харин орчин цагт насан туршдаа суралцах боломж зайлшгүй бий болсон.

Цахимаар боловсрол олгох нь шинэ зүйл биш бөгөөд дээд боловсролын салбарт 2002 оноос цахимаар боловсрол олгож эхэлсэн. Харин Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2019-2020 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагасыг 100 хувь цахимаар судлуулж өндөрлүүлсэн. 

Цахим хичээлийн сэтгэл ханамжийн болон агуулгын чанарын талаар судалгаа авсан. 

Ингэхэд судалгаанд оролцогчдын 82.5 хувь нь цахим хичээлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Мөн 82 хувь нь цахим хичээлийн агуулга чанар сайн байсан гэж үнэлсэн" гэлээ.

Түүнчлэн хичээл сургалтыг цахимд шилжүүлснээр оюутнууд үзсэн агуулгаа бататгах, лавшруулан судлах зэргээр бие даан суралцах идэвх нэмэгдсэнийг тэрбээр онцолж байв. 

"Дээд боловсрол олгох явцыг хүртээмжийг нэмэгдүүлэх, өртгийг бууруулах, чанарыг нэмэгдүүлэх гэх гурван үзүүлэлтээр хэмжих бөгөөд уламжлалт арга нийцэхгүй байгаа юм. Тухайлбал, хүртээмжийг өргөтгөхөд анхаарахад чанар уруудаж, чанарыг нэмэгдүүлэхэд өртөг даган нэмэгддэг тул нээлттэй боловсролын арга барилыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай"-г  Г.Батнэмэх тодотголоо.

Ингэхийн тулд дотоодод нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлж буй сайн туршлагуудыг судлах, олон улсад ашиглагддаг аргуудыг нутагшуулах нь оновчтой шийдэл гэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/612354116132047/