Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Антонио Бандерас 60 насныхаа төрсөн өдөр коронавирусийн халдвар авснаа мэджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Жүжигчин Антонио Бандерас 60 насныхаа төрсөн өдөр коронавирусийн халдвар авснаа мэджээ
Sara, ikon.mn - text to speech

Олон кинонд бүтээсэн дүрээрээ дэлхий дахинд алдаршсан Испанийн жүжигчин Антонио Бандерас өчигдөр буюу Даваа гарагт 60 нас хүрсэн юм.

Харамсалтай нь тэр төрсөн өдрөө коронавирусийн шинжилгээнийхээ хариуг авсан нь эерэг дүнтэй гарсан байна.

Тэрбээр твиттер хуудсандаа “Хэвийн үетэй харьцуулахад арай илүү ядарч байгааг эс тооцвол миний биеийн байдал сайн байна. Удахгүй бүрэн эдгэрнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэж бичжээ. Бандерас бас хийж бүтээх дүүрэн хүсэл эрмэлзлэл, урам зоригтойгоор 60 насыг угтаж байгаагаа мэдэгдсэн байна.

Өөрийгөө тусгаарлах хугацаандаа тэр уншиж, бичиж, амрахын зэрэгцээ ирээдүйгээ төлөвлөх бодолтой байгаа гэнэ.

Антонио Бандерас урлагийн замналынхаа туршид нийт 100 гаруй кинонд дүр бүтээсэн юм. Хамгийн сүүлд тэр Педро Алмодоварын бүтээл “Pain and Glory” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн байна.

 

Эх сурвалж: Reuters