2020/09/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
10°
13:00
S32
11°
14:00
S32
11°
15:00
S32
11°
16:00
S32
11°
17:00
S32
10°
18:00
S32
19:00
S31
20:00
S31

Цагаан ордны гадна буун дуу гарсны дараа Трампыг хэсэг хугацаанд нүүлгэн шилжүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг

Даваа гарагт Цагаан ордны гадна буун дуу гарсны дараа ерөнхийлөгч Дональд Трампыг хэвлэлийн хурал зохион байгуулж байсан байрнаас нүүлгэн шилжүүлжээ.

Трамп индэрт гараад хэдхэн секунд болж байхад аюулаас хамгаалах албаны ажилтан яриаг нь тасалдуулж, ямар нэг зүйл хэлсний дараа ерөнхийлөгчийг дагуулж гарсан байна.

Энэ явдлаас хэдэн минутын дараа Трамп эргэж ирээд хэвлэлийн хурлыг үргэлжлүүлжээ.

Тэрбээр Цагаан ордны гадна буун дуу гарсны дараа өөрийг нь газар доорх бункерт биш, ажлынх нь өрөө буюу Зууван танхимд оруулсныг энэ үеэр ярьсан байна.

Цагаан ордны ойролцоо хамгаалалтынхан хэн нэгэн сэжигтнийг буудаж шархдуулаад эмнэлэгт хүргэсэн тухай Трамп ярьжээ. Трампаас айсан эсэхийг нь сэтгүүлчид асуухад тэр “Огт үгүй. Миний хамгаалалтын албаныхан гайхамшигтай хүмүүс. Би тэдний дэргэд байхдаа ямар ч айдас мэдэрдэггүй. Тэд бол шилдгийн шилдгүүд” гэж хариулсан юм.

Өмнө нь хамгийн сүүлд 2016 онд нэг зэвсэглэсэн этгээд Цагаан ордны хашаа руу ойртож, анхааруулгыг үл тоосон тул хамгаалалтын албаныханд буудуулж байсан юм.

Тухайн үед ерөнхийлөгч Барак Обама гольф тоглохоор Цагаан ордноос явсан байжээ.

Эх сурвалж: Business Insider

 

x