2020/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.35₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
04:00
S31
05:00
S31
06:00
S31
-1°
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
11°
13:00
S32
12°
14:00
S32
14°
15:00
S32
15°

"БНХАУ вакцин гаргахаар шуурхай ажиллаж байна"

ikon.mn
2020 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг

- Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санал солилцлоо -

Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатар өнөөдөр БНАХУ-аас Монголд суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзсан байна. 

Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед улс орнууд нийгэм, эдийн засгаа тогтвортой авч үлдэх, цаашид авах арга хэмжээний хөтөлбөр, стратегийг боловсруулаад эхэлсэн. Энэ хүрээнд Монгол Улс, БНХАУ-тай хилийн “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлж байгаа.

Коронавирусээс шалтгаалан улс орнуудын нийгэм, эдийн засаг хүндрэх төлөв ажиглагдаж байгааг дэлхийн эдийн засгийн судлаачид үзэж байгаа. Иймд Монгол Улс ч нийгэм, эдийн засгаа тогтвортой хадгалах нь чухал. Тиймээс Монгол Улсын Шадар сайд БНХАУ-ын талд нүүрс тээврийн 2000 автомашин гаргах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн байна.

Элчин сайд Цай Вэньруй нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна. Мөн Коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд БНХАУ-аас 100 мянган ширхэг “M95” амны хаалт нийлүүлэх болсноо уулзалтын үеэр хэлжээ. Түүнчлэн БНХАУ вакцин гаргахаар шуурхай ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ-аас БНХАУ-ын гаргасан вакциныг баталгаажуулбал улс орнуудад тэр дундаа Монгол Улсад нийлүүлэхээ илэрхийлсэн талаар Шадар сайдын хэвлэлийн алба мэдээллээ.

x