2020/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.35₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
04:00
S31
05:00
S31
06:00
S31
-1°
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
11°
13:00
S32
12°
14:00
S32
14°
15:00
S32
15°

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдээс санал авч байна

ikon.mn
2020 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг нарын есөн гишүүн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. 

Хуулийн төслийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төсөлтэй ЭНЭ хаягаар орж, дэлгэрэнгүй танилцана уу.    

Улмаар УИХ-ын даргын 2020 оны долдугаар сарын 3-ны өдрийн 03 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс санал авч байна. 

 

 

 

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар

x