2020/09/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.46₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
17:00
S30
14°
18:00
S30
13°
19:00
S29
10°
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29

"Манай улс өдөрт 200-400, заримдаа 600 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-СOVID-19-ийн эсрэг дэлхий дахинд туршигдаж буй вакцины талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхий дахинд коронавирусийн халдвар шинэ учраас ДЭМБ болон олон улсын эрдэмтэн судлаачид судалгаа хийж буй бөгөөд уг өвчний эсрэг вакцин бэлэн болохыг дэлхий нийтээрээ хүлээж байна.

Одоогоор дэлхий дахинд зургаан төрлийн вакцин нэлээн үр дүнтэй туршигдаж байна.

Үүнд, АНУ болон Швед Английн хамтарсан Модерна компани болон Астра Зенека компанийн вакцин, БНХАУ-ын Сенофарм, Сеневак үйлдвэрийн вакцин клиникийн гуравдугаар шатны туршилтад явж байгаа гэсэн мэдээлэл байна.

Гэхдээ ДЭМБ болон олон эрдэмтэн судлаачид вакцин бидний хүсэн хүлээсэн үр дүнд хангалттай хүрч чадахгүй гэдгийг хэлж буй. Учир нь аливаа вакцин урт удаан хугацаанд хүн амын олон хувьд нь дархлаа тогтсоны эцэст үр дүнгээ өгдөг. 

Тиймээс вакцин гарсан ч гараа сайтар савандаж угаах, амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих болон дархлаагаа дэмжих нь үр дүнтэй.

-Манай улсын коронавирус илрүүлэх оношлуурын нөөц, хангамж хэр байгаа вэ. Цаашид тасалдах эрсдэл бий юу?

-COVID-19-ийн оношлуурыг өдөртөө их хэрэглэж байна. Тусгай үүргийн онгоц олон хүлээж авсан тохиолдолд өдөрт 200-400, заримдаа 600 хүнээс сорьц авч, шинжилгээ хийж буй.

Одоогоор оношлуурын нөөц улсын хэмжээнд хангалттай байгаа ч цаашид тусгай үүргийн онгоц олон ирж байгаа болон томуугийн улирал эхлэхээс өрсөж оношлуурын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг Эрүүл мэндийн яамнаас авч байна.

Коронавирус илрүүлэх оношлууруудыг ДЭМБ-ын гэрчилгээтэй газруудаас авдаг гэдгийг онцлоё.

-БНХАУ-д хачгаар дамждаг шинэ халдвар гарсан гэх мэдээлэл байна. Үнэн үү?

-Урьд нь БНХАУ-ын дулаан мужуудад гардаг байсан хачгаар дамждаг вирусийн халдварт өвчин саяхнаас идэвхжсэн гэсэн мэдээлэл бий. Энэ гэхдээ шинэ халдвар биш бөгөөд 2014,2015 онд Азийн хэд, хэдэн оронд гарч байсан халдварт өвчин.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x