Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн үнэтэй амны хаалтыг Хятад бизнесмэн захиалж хийлгэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Израйлийн үнэт эдлэлийн компани дэлхийн хамгийн өндөр үнэтэй амны хаалтыг $1.5 саяар бүтээж байгаагаа мэдээлжээ.

18 каратын цагаан алтаар бүтээсэн амны хаалт нь 3,600 ширхэг хар ба цагаан алмааз эрдэнийн шигтгээтэй, дээд зэргийн N99 стандартын шүүлтүүртэй байх шаардлагыг захиалагч тавьсан тухай Yvel компанийн дизайнер, үүсгэн байгуулагч Исаак Леви ярьсан байна.

Үүнээс гадна захиалагч нь энэ онд багтаж дуусгах, дэлхийн хамгийн өндөр үнэтэй амны хаалт байх гэсэн хоёр шаардлага тавьжээ. Израйльчуудын хувьд хоёр дахь шаардлагыг биелүүлэхэд хамгийн амархан байсан гэнэ.

 

Леви захиалагчийн нэрийг зарлахаас татгалзсан ч АНУ­-д амьдардаг Хятад бизнесмэн гэдгийг хэлсэн байна.

270 грамм жинтэй, ердийн амны хаалтнаас бараг 100 дахин хүнд энэ хамгаалалтын хэрэгслийг өдөр тутам зүүх зорилгоор хийлгээгүй нь тодорхой.

“Мөнгөөр бүхнийг худалдаж авч болдоггүй гэдэг ч маш үнэтэй амны хаалт зүүж, олны анхаарлыг татах хүслийг лав биелүүлж болно” хэмээн Леви ярьжээ.

Тэр цааш нь ярихдаа “Цар тахлын энэ хүнд цаг үед ийм амны хаалт захиалж, манай хүмүүсийг ажилтай болгосонд би их баяртай байна” гэсэн юм.

 

Эх сурвалж: Associated Press