Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Лукашенко сонгуульд ялалт байгуулсныг зарласны дараа Беларусь даяар эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Беларусь улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болсон юм. Сонгуулийн урьдчилсан дүн гарахад одоогийн ерөнхийлөгч Александр Лукашенко 79.7 хувийн саналаар ялж, зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Түүний гол өрсөлдөгч Светлана Тихановская 6.8 хувийн саналаар удаалжээ. Тэрбээр сонгуулийн албан ёсны тоо баримтад итгэхгүй байгаагаа тэр дор нь мэдэгдсэн байна.

Урьдчилсан дүн гарсны дараа сонгуулийн үр дүнд итгэхгүй байгаа олон мянган иргэд нийслэл Минск хотын гудамж, талбайд жагсаж, цагдаа нартай мөргөлджээ. Бусад хотуудад ч эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн байна.

Цагдаа нар жагсаалыг тараахын тулд хурц гэрэл, чанга дуу гарган хүмүүсийг цочролд оруулдаг гранат хэрэглэсэн тухай гэрчүүд мэдээлжээ. Мөн өндөр даралттай усаар шүршдэг их буу ашиглаж байгааг мэдээлсэн байна.

Тэмцэгчид Минскийн гудамжинд хориглолт байгуулахыг оролдож байжээ.

Одоо 65 настай Александр Лукашенко 1994 оноос хойш буюу Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш 9.5 сая хүн амтай Беларусь улсыг тасралтгүй удирдаж байгаа. Түүнийг өрнөдөд “Европын сүүлчийн дарангуйлагч” гэж хочилдог юм.

 

Эх сурвалж: AFP