Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Энэ долоо хоногт хийсэн 4,305 сорьцод бүгдэд нь коронавирус илрээгүй

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 9
iKon.MN

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 8-нд 592 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд:

  • долоодугаар сарын 20-нд Сөүл-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 265 хүний давтан шинжилгээ,
  • наймдугаар сарын 8-нд Токио-УБ онгоцоор ирсэн 259 хүний шинжилгээ,
  • мөн тусгаарлан ажиглах байранд ажиглагдаж байгаа хүний 9 хүний шинжилгээ,
  • эмч, ажилчид нийт 23 хүн,
  • Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан тус бүр 7 хүний шинжилгээ хамаарч байна. 

Өнөөдөр 3 хүн эдгэрч дараагийн сувилалд шилжиж байна. Энэ 3 хүний 2 нь энхийг сахиулагч, 1 нь тээврийн жолооч. 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавирусийн батлагдсан тохиолдол 293 байгаа ба эдгэрсэн 263 хүн байгаа.  Сувиллын ажиглалтад байгаа 47, гэрт байгаа 23, ажиглалт тандалтын хугацаа дууссан 193 хүн байна. 

Халдварын клиникт 30 хүн эмчлэгдэж байна. 29 хүний биеийн байдал хөнгөн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Мөн тусгаарлалтад байгаа 1 хүний биеийн байдал маш хүнд хэвээрээ, эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийгдэж байна.

Өнөөдөр үүрээр Франкфурт-УБ чиглэлийн онгоц буусан. 260 хүн ирсэн. Эдгээрээс ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүн байхгүй.

Энэ долоо хоногт буюу наймдугаар сарын 1-8-нийг хүртэл нийтдээ 4,305 хүнд шинжилгээ хийсэн байна. Дөрвөн удаагийн тусгай үүргийн онгоцоор ирсэн болон Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1,322 хүнд шинээр шинжилгээ хийсэн бол үлдсэн нь давтан шинжилгээ хийсэн байна. Энэ долоо хоногийн бүх сорьцонд коронавирус илрээгүй" гэлээ. 

Видео:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/3327009464023709/?t=4

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.