Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: 24 цагийн хугацаанд 284 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга орчим хүн эндсэн байна

ikon.mn
2020 оны 8 сарын 9
iKon.MN

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээлэл эхэллээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/3327009464023709/

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдээд байна. Нийт 19.4 сая хүн өвчилж, 724 мянган хүн эндэж, 12 сая хүн эдгэрсэн байна.

24 цагийн дотор шинээр 284 мянган хүн халдвар авч, 6 мянга орчим хүн эндсэн байна. Үүнээс үзвэл коронавирусийн тархалт буурах хандлага ажиглагдахгүй хэвээр байна. 

Өнгөрсөн хоногт Энэтхэгт 65 мянга, АНУ-д 62 мянга, Бразилд 49 мянган шинээр халдвар авсан бол хөрш ОХУ-д шинээр 5 мянга гаруй хүн шинээр халдвар авч, 129 хүн эндсэн байна. БНХАУ-д 92 тохиолдол бүртгэгдлээ" гэлээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.