Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Өчигдөр 261 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарсан

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 261 хүний шинжилгээг хийлээ. Бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй.

Тодруулбал,

  • Шинэ-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 165,
  • Ажиглах байранд тусгаарлалтад байгаа 52,
  • ХӨСҮТ-д тусгаарлалтад буй 6 хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. 
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй нэг хүний шинжилгээ, 
  • Тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний сорьцод коронавирусийн халдвар илрээгүй. /Тандалтын сорьцыг СБД, СХД-ийн нэгдсэн эмнэлэг, БГД, БЗД-ийн өрхийн эрүүл мэндийн төвөөс авчээ/

 Монгол Улсад COVID-19 халдварын тохиолдол 293 байгаагаас эдгэрсэн 260, ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 33 хүн байна. 33 хүний хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, 31 нь хөнгөн байна" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1065543737240325

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.