Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн ерөнхийлөгч хэн нэгэн өөрт нь зориуд коронавирус халдаасан тухай ярьжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр Украины нэртэй сэтгүүлч Дмитрий Гордонтой хоёр цаг, хагас орчим хугацаанд ярилцсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ.

Ярилцлагынхаа үеэр тэр саяхан коронавирусийн халдвар аваад богино хугацаанд эдгэрснээ ярьсан байна. Хэн нэгэн өөрт нь зориуд вирус халдаасан гэж сэжиглээд шалгаж байгаагаа Лукашенко хэлжээ.

Тэрбээр хэнийг сэжиглэж байгаагаа нийтэд зарлахаас татгалзсан байна.

Лукашенко шинж тэмдэг илэрдэггүй халдвар авснаа оношлуулсан ч огт санаа зоволгүй ажлынхаа хажуугаар эмчлүүлсээр дөрөвхөн хоногийн дотор эдгэрсэн гэж ярьжээ.

Ярилцлагынхаа үеэр тэр дайснууд нь буудсан ч Беларусийг орхиж явахгүй гэж мэдэгдсэн байна.

Беларусь улсыг 26 жил захирч байгаа Лукашенко энэ амралтын өдөр болох сонгуулиар зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдох зорилготой байгаа.

Түүнтэй өрсөлдөх төлөвлөгөөтэй байсан сөрөг хүчний хоёр улс төрч одоо шоронд байгаа бол бас нэг өрсөлдөгч нь Беларусаас дүрвэсэн юм.

Сонгуулийн өмнө тус улсын нийслэлд Лукашенкогийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тасрахгүй байна.

Лукашенко өөрийг нь төрийн эрхээс зайлуулах хуйвалдааныг өрсөлдөгчид нь гадаад орнуудын дэмжлэгтэй зохион байгуулж байна гэж олон удаа мэдэгдсэн юм. Саяхан Минск хотын ойролцоогоос Беларусийн дотоодод тогтворгүй байдал үүсгэх зорилготой Оросын хөлсний цэргүүдийг баривчилснаа тэр зарлаж байв.

 

Эх сурвалж: Russia Today