2020/09/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.35₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
17:00
S26
23°
18:00
S26
20°
19:00
S26
17°
20:00
S29
13°
21:00
S26
11°
22:00
S26
10°
23:00
S26
10°
00:00
S26
01:00
S26
02:00
S26
03:00
S26
04:00
S26

Цар тахлын нөлөөгөөр Филиппиний эдийн засаг түүхэндээ байгаагүйгээр унажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг

Өнөөдөр Филиппиний засгийн газрын гаргасан тоон мэдээллээс харвал тус улсын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд жилийн өмнөх мөн үеэс 16.5 хувиар буурсан нь тодорхой болжээ.

Энэ нь эдийн засгийн үзүүлэлтүүдээ зарлаж эхэлсэн 1981 оноос хойшх хамгийн муу үр дүн болсон байна. Филиппин улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол энэ долоо хоногт 115 мянга хүрсэн нь зургаадугаар сарын эхэн үеэс тав дахин өссөн үзүүлэлт юм.

Үүний улмаас нийслэл Манила хот болон түүний ойр орчмын бүс нутгийг энэ долоо хоногийн Мягмар гарагаас эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай дахин хөл хорионы дэглэмд шилжүүлээд байна. Нийт 27 сая орчим хүн амьдардаг энэ бүс нь Филиппиний эдийн засгийн гуравны хоёрыг бүрдүүлдэг юм.

Цар тахлын хоёр дахь давалгаа удахгүй тус улсыг Зүүн Өмнөд Азидаа хамгийн олон халдварын тохиолдолтой улс болгох нь тодорхой болжээ. Одоогоор 117 мянган тохиолдолтой Индонез улс бүс нутагтаа тэргүүлж байна.

Цар тахлын эхний давалгааны үеэр Филиппин улсад тогтоосон хөл хорио нь дэлхийн хамгийн урт үргэлжилсэн дэглэмүүдийн нэгэнт тооцогддог.

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте цар тахлын улмаас эдийн засаг нь гүн хямралд ороод байгаа тул хоёр дахь хөл хориог тогтоохын эсрэг байсан юм.

Өнгөрсөн Ням гарагт тэр ярихдаа “Асуудлын гол нь бид мөнгөгүй болоод байна. Би дахиад хүмүүстээ хоол хүнс, бэлэн мөнгө тарааж чадахгүй” гэжээ.

Филиппиний эдийн засагт гадаадад ажилладаг иргэдийн ар гэртээ илгээсэн мөнгө чухал нэмэр болдог. Гэтэл дэлхийн олон оронд хямрал нүүрлэснээс тэд ажилгүй болж, эх орондоо эргэн ирснээр гадаадаас илгээдэг мөнгөний хэмжээ энэ оны эхний таван сарын байдлаар жилийн өмнөхөөсөө 6.4 хувиар унажээ.

Филиппиний эдийн засаг тахлын дараа сэргэхэд төсөөлснөөс урт хугацаа шаардагдахаар байгааг тус улсын тэргүүлэх эдийн засагчид анхааруулсан байна.

 

Эх сурвалж: AFP

 

x