Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн замд гарсан ослууд

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас "Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтийн ажлын талаар" тавьсан асуулгад Тээврийн цагдаагийн албанаас хариулт хүргүүлжээ.

Ингэхдээ Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн 240.11 км замд гарсан осол, хүний амь нас эрсэдсэн хэргүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулсан судалгааг хавсаргасан байна.

Хавсралт 1: 2018 оны VI/17-XII/31-нд бүртгэгдсэн осол, хэргийн тоог 2019 оны VI/17-XII/31-нд бүртгэгдсэнтэй харьцуулжээ. Уг статистикаас харвал,

  • Бүртгэгдсэн осол 19.8 хувиар,
  • Гэмт хэрэг 11.4 хувиар,
  • Нас барсан хүний тоо 36.4 хувиар буурсан.
  • Харин гэмтсэн хүний тоо 4.2 хувиар өсжээ.
 

Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн замыг 2019 оны зургаадугаар сараас эхлэн хэсэгчлэн хааж, хуучин замыг хуулж эхэлсэн бөгөөд 2019 оны эхний хагасыг энэ оны эхний хагастай мөн харьцуулсан судалгааг асуулгын хариуд хавсаргажээ.

Хавсралт 2: 2019 оны I/1-VI/30 болон 2020 оны I/1-VI/30-нд бүртгэгдсэн осол, гэмт хэргийг харьцуулан харвал,

  • Бүртгэгдсэн осол 60 хувиар,
  • Гэмт хэрэг 86.8 хувиар,
  • Нас барсан хүний тоо 78.6 хувиар,
  • Гэмтсэн хүний тоо 84.6 хувиар тус тус буурчээ.
 

Зам тээврийн хөгжлийн төвийн статистик мэдээллээс харвал,

  • 2018 оны IV улиралд хоногт дунджаар УБ-аас Дархан-Уул чиглэлд 1,752, Дархан-Уулаас УБ чиглэлд 1,691 тээврийн хэрэгсэл зорчиж байсан бол
  • 2019 оны IV улиралд түр замаар хоногт дунджаар УБ-аас Дархан-Уул чиглэлд 1,240, Дархан-Уулаас УБ чиглэлд 1,114 тээврийн хэрэгсэл зорчжээ.

Ослын тоо буурахад замын нөхцөлөөс шалтгаалан зорчих тээврийн хэрэгслийн тоо цөөрсөн нь нөлөөлсөн болохыг дээрх тоонууд харуулж байна.