Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Халдвар нэмэгдэж байгаа тул Тайванийн тал Япон улсыг коронавирусийн дундаж эрсдэлтэй орнуудын жагсаалтаасаа хасжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Тайванийн Халдварт Өвчний Хяналтын Төв коронавирусийн дундаж эрсдэлтэй орнуудын жагсаалтаасаа Япон улсыг хасах шийдвэр гаргажээ.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Японд нэг өдөрт бүртгэгддэг халдварын тохиолдлын тоо байнга нэмэгдсэн нь ийм шийдвэр гарахад нөлөөлсөн байна.

Өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд тус улсад өдөр бүр 1,000-аас дээш тооны тохиолдол бүртгэгдэж, нийт тоо нь 41,455 хүрсэн юм.

Япон улсыг хассаны дараа дундаж эрсдэлтэй орнуудын жагсаалтад Өмнөд Солонгос, Малайз, Сингапур, Шри Ланка улсууд үлдсэн байна Эдгээр орнуудаас Тайваньд ирсэн хүмүүс 14 биш 7 хоногийн хугацаанд тусгаарлагдах юм.

Харин бага эрсдэлтэй орнуудын иргэд 14 биш, тав хоног тусгаарлагдах журамтай. Одоогоор Монгол, Шинэ Зеланд, Макао, Палау, Фижи, Бруней, Вьетнам, Тайланд, Бутан, Лаос, Камбож, Мьянмар улсууд Тайванийн засгийн газраас гаргасан коронавирусийн эрсдэл багатай орнуудын жагсаалтад багтаж байна. Гэхдээ тав хоногийн тусгаарлалт нь зөвхөн бизнесийн зорилготой аялагчдад үйлчлэх ба тус улсад суралцдаг гадаадын оюутнууд 14 хоног тусгаарлагдах журамтай юм.

 

Эх сурвалж: Focus Taiwan