Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Бейрутын дэлбэрэлтийн өмнөх ба дараах зургийг хиймэл дагуулаас авсныг үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Ливаны нийслэл Бейрут хотын боомтод хүчтэй дэлбэрэлт болсноос 135 хүн амь үрэгдэж, 3,000 гаруй хүн шархдсан нь тодорхой болоод байна.

Аврагчид нурангинд дарагдсан хүмүүсийг олж илрүүлэх ажил үргэлжилж байгаа ба хохирлын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Оросын сансрын агентлаг Роскосмос өчигдөр хиймэл дагуулаас буулгасан дэлбэрэлтийн өмнөх ба дараах зургийг сошиал хуудсандаа үзүүлжээ.

Агуулахууд олноор байрладаг эрэг орчмын хэсэг бүхэлдээ сүйрсэн нь зурагнаас харагдаж байна. Дэлбэрэлтийн төвд томоохон нүх үүссэнийг мөн харж болохоор байгаа юм.

 

Бейрут хотын боомтод 2014 оноос хойш 2,750 тонн аммиакийн шүү хэмээх бодис ямар ч хяналтгүй хадгалагдаж байсныг Ливаны ерөнхийлөгч Мишель Аун өчигдөр мэдэгдсэн байна. Уг бодисыг тэсрэх бөмбөг хийхээс гадна бордооны зориулалтаар ашигладаг ажээ.

 

Эх сурвалж: Russia Today