Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Сиэтл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдыг онгоцноос буулгаж байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, зорчигчдыг онгоцноос буулгах ажил үргэлжилж байна. Иргэдийг Цэргийн төв эмнэлэг, “Монголика”, “Дрийм”, “Зүчи” зочид буудлууд болон “Сэлбэ ресорт” амралтын газруудад тусгаарлана.

Нисэх буудалд Хилийн мэргэжлийн хяналтын алба, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн албан хаагчид халдвар хамгааллын хариу арга хэмжээ аван ажиллаж байгаа юм.

Тус нислэгээр нийт 262 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд энэхүү нислэг нь АНУ руу үйлдэж байгаа хоёр дахь удаагийн тусгай үүргийн нислэг юм.