2020/09/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.46₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
17:00
S30
14°
18:00
S30
13°
19:00
S29
10°
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29

Нийслэлд хийгдэж буй зам засварын ажлуудыг энэ сардаа багтааж дуусгана

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 5
ulaanbaatar.mn
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай холбоотойгоор зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болсон талаар өнөөдөр холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

"Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 65 хувьтай хангагдаж байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн “Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар өнгөрсөн болон ирэх өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг танилцуулж, нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ захирамжаар 26 чиглэлээр холбогдох харьяа газар, инженер хангамжийн газар болон дүүргүүдэд үүрэг даалгаврыг өгсөн. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 65 хувьтай хангагдаж байна.

Энэ жил дулааны шугам сүлжээний есөн удаагийн зогсолт хийхээс өнөөдрийн байдлаар долоон удаагийн зогсолт хийсэн.

Нийслэлд 300 газар орц, гарц гаргах, сэтлэх хүсэлт ирсэн. Үүнээс 126 газар зөвшөөрлийг олгосон. Тухайн зөвшөөрлийг өгөхдөө хөдөлгөөн зохион байгуулалтын зураглал хийгээд Тээврийн цагдаагийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Авто замын хөгжлийн газруудтай зөвшилцдөг. Энэ засварын ажлын хүрээнд хэд хэдэн авто замыг хаах болсон” гэв.

"Чингис хааны музейн барилгын ажлын хүрээнд ЧД-ийн эмнэлгийн орц, гарцын хэсэгт зам хаагдана"

 
Гэрэл зургийг mpa.mn

Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Д.Чинзориг “Дарь-Эхийн авто замыг долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл 2.2 км замыг хаасан. Хэсэг хэсгээр нь хэсэгчилж нээнэ. Засвар хийгдэж буй замын эхлэл, төгсгөл дээр хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй байдлуудыг хангасан тэмдэг тэмдэглэгээнүүдийг байрлуулсан. Наймдугаар сарын 11-ний өдөр эхний хэсэг нь нээгдэнэ. Цаашлаад энэ сарын 30-ныг хүртэл үлдсэн засварын ажил үргэлжилнэ.

Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 0.6 км нэг урсгалыг хаасан. Үүнд энэ замын нэг урсгал буюу зүүнээс баруун тийш явсан чиглэл юм. Сонгон зорчих замыг иргэдэд мэдээлсэн. Баруунаас зүүн тийш явах зам нь хуучин өөрийн урсгалаар явах бол зүүнээс баруун тийш явж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүд 32-ын тойргоор явах зохицуулалт хийсэн.

Мөн Эх нялхсын хойд уулзварыг энэ сарын 8-9-ныг шилжих шөнө хааж, хөдөлгөөн засварыг зохицуулж, аюулгүй байдлыг хангасан тэмдэг тэмдэглэгээнүүдийг байршуулна.

Баянгол дүүргийн 13 дугаар хороо Хасбаатарын гудамжийг наймдугаар сарын 9-23-ны хооронд хааж, 14 хоногийн хугацаанд зам засварын ажил хийгдэнэ. Урдуураа явдаг тээврийн хэрэгслүүд төв замаараа Энэбишийн өргөн чөлөөгөөр зорчих боломжтой.

Чингис хааны музейн барилгын ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр эмнэлгийн орц, гарцын хэсэг зам хаагдана. Чингис хааны музейн зүүн уулзвараас хойшоогоо СУИС-ийн зүүн уулзвар хүртэл бүтэн хаагдахаар төлөвлөж байгаа.

Баянхошууны Жанцангийн уулзварыг энэ сарын 8-9-ныг өглөөний 13:00 цаг хүртэл хаана. Нийт жолооч нартаа өөрсдийн аюулгүй байдлыг хангах, түгжрэлгүй замыг олж явахыг уриалж байна” хэмээлээ.

Мөн сургууль, цэцэрлэг эхэлж, замын ачаалал нэмэгдэхээс өмнө дээрх замын ажлуудыг гүйцэтгэж дуусгана гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлсэн юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

x