2020/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.35₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
05:00
S31
06:00
S31
-1°
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
11°
13:00
S32
12°
14:00
S32
14°
15:00
S32
15°
16:00
S32
15°

Төр хувийн хэвшлийн түншлэлээр хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НИТХ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн танилцуулгыг хэлэлцэн, дараах төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тогтов.

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-д өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх 30 орчим төслийн санал иржээ. Улмаар эдгээр төслүүдийн эдийн засгийн үр өгөөж, нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс дараах зургаан төслийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан юм.

 

Тодруулбал,

  • “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах”,
  • “Улаанбаатар хүнсний агуулах”,
  • Нийслэлийн хүнсний зарим хэрэгцээг хангах зорилгоор “Улаанбаатар дөрвөн улирлын хүлэмж”,
  • Сайжруулсан түлшний уутыг дотооддоо үйлдвэрлэх “Улаанбаатар нийлэг уут”,
  • “Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хараа хяналтыг сайжруулах” зэрэг төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулан, хэрэгжүүлэхийг  “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ны гүйцэтгэх захирал Ж.Билэгсайханд даалгалаа.

Дээрх төслүүдийг 2020-2025 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөгөөг боловсруулсан байна. Харин нийслэлийн зүгээс зарим төсөлд газрын асуудал шийдвэрлэх, хамтарсан компани байгуулах зэрэг  бодлогоор дэмжин хамтарч ажиллах юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

x