Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Туркт эрчүүдийн гарт амиа алдсан 155 эмэгтэйн дунд Монголын иргэн байжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: The Guardian

Пинар Гүлтэкин хэмээх 27 настай эмэгтэй хуучин найз залуугийнхаа гарт хэрцгийгээр амиа алдсан нь олон нийтэд ил болсны дараа Турк улсад эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг "We will stop Femicide" хөдөлгөөн өрнөөд буй.

Түүнийг хуучин найз залуу нь зодож амийг нь хороогоод цогцсыг нь хогийн саванд шатааж, бетоноор бүрсэн байсан нь олныг цочирдуулж, ийнхүү эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлыг анхаарлын төвд оруулаад байна. Үүнтэй холбоотойгоор эрэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн талаарх 2020 оны долдугаар сарын тайланг нийтэлжээ. 

Уг тайланд дурдсанаар 2020 оны эхний долоон сард 155 эмэгтэй эрчүүдийн гарт амиа алдсан байна. Тэднээс 59% нь нөхөр болон өмнөх нөхрийнхөө гарт, мөн хувь нь гэртээ алагдсан бөгөөд 68% нь галт зэвсгээр хөнөөгдсөн байна. Энэ үзэгдэл жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа, цар тахлын хөл хорионы үед улам нэмэгдэж байгаа аж.  

Зураг. Хүчирхийллийн нөхцөл байдал 2020 оны долдугаар сар

 
Yağmur Karagöz/bianet
 
Yağmur Karagöz/bianet

Зөвхөн 2020 оны долдугаар сард л гэхэд 32 эмэгтэй эрчүүдийн гарт амиа алдсаны дотор Монгол болон Афганистаны иргэн байсан талаар тус тайланд дурдсан байна. Тодруулбал, гэмт хэрэгтэн тэдгээр эмэгтэйг амьдарч байсан газраас нь хүчээр гэртээ аваачин амийг нь хөнөөжээ. Монгол иргэнтэй холбоотой хэргийн талаар ГХЯ-ны Консулын газар мэдээлэл авч, шаардлагатай арга хэмжээг авдаг ч хувь хүний нууцтай холбоотой учраас мэдээлэх боломжгүй гэдгийг өмнө нь хэлж байсан. Энэ удаа ч мөн ийм тайлбар өгсөн юм.

Зөвхөн эмэгтэйчүүдээс гадна хүүхдүүд аавынхаа гарт амиа алдах, бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал Турк улсад гарсаар байгааг уг судалгаа харуулж байна. Тухайлбал, 2020 оны долдугаар сард гурван хүүхэд амиа алдсаны хоёр нь аавдаа зодуулж нас баржээ. Мөн долдугаар сард 27 хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна.  

 

Эх сурвалж: The Guardian, Bianet