Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Өчигдөр 615 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирусийн халдвар ИЛРЭЭГҮЙ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 4-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 615 хүний шинжилгээ хийгдсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал,

  • Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ
  • Долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ болон
  • Долдугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн 48 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. 
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 16 хүний сорьц /БГД, БЗД, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг болон Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалтын сорьцыг авчээ/
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, 
  • Ажиглах байр болон ХӨСҮТ-д эмчилгээ, үйлчилгээ үзүүлж буй эмч ажилтан нийт 19 хүний шинжилгээ,
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүн,
  • Замын-үүд боомтод ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй 100 жолоочийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/988066301623484/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.