Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

МҮОХ-ны ерөнхийлөгчид нэг, дэд ерөнхийлөгчид дөрвөн хүн нэр дэвшжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Үндэсний Олимпын Хорооны (МҮОХ) ерөнхийлөгчид олимпын аварга Н.Түвшинбаяр ганцаараа нэр дэвшсэн тухай бид мэдээлсэн.  

Тэгвэл Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөө сонгох хурал хэзээ болох талаар шийдвэрээ өчигдөр гаргасан байна. 

МҮОХ-ны мэдээлж буйгаар "Наймдугаар сарын 4-ний өдөр МҮОХ-ны хараат бус, бие даасан сонгуулийн комисс хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлалаа.

Гишүүдийн ээлжит бус хурал наймдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдана.

МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:

  1. Найдангийн ТҮВШИНБАЯР

МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:

  1. Цэвэгмидийн БАТ-ЭНХ,
  2. Чойжгаваагийн НАРАНБААТАР,
  3. Жүгдэрийн ОТГОНЦАГААН,
  4. Галсанжамцын ПҮРЭВ-ОЧИР нар нэр дэвшиж байна" гэжээ.