Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нөхрийнхөө ясыг тээвэрлэж явсан эмэгтэйг Германы нисэх буудалд саатуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Мюнхен хотын олон улсын нисэх буудалд тээшиндээ хүний яс хадгалж явсан 74 настай армени эмэгтэйг саатуулсан тухай Герман улсын холбооны цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Модон хайрцагтай хүний ясыг тээшнээс илрүүлсэн гаалийн ажилтан эмч, цагдаа нарыг дуудсан байна.

Эмэгтэйг болон түүний 52 настай охиныг байцаасны дараа тэднийг Грекээс төрөлх Армени руугаа Мюнхенээр дамжин буцаж яваа хүмүүс болохыг мэджээ.

2008 онд нас барсан нөхрийг нь анх Грекийн Тессалоникид оршуулсан юм байна. Талийгаачийг эх оронд нь шилжүүлж нутаглуулахаар шийдсэн ээж, охин хоёр ийнхүү саатуулагджээ.

Германы хуулиар хүний яс тээвэрлэхийг хориглоогүй, үүнд ямар нэг гэмт хэргийн үндэслэл байхгүй гэж үзээд прокурорууд ээж, охин хоёрт аялалаа үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн байна.

 

Эх сурвалж: DPA