Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Б.Эрдэнэбат нарт холбогдох залилах, мөнгө угаах хэргийн шүүх хурал болно

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Төрийн ордонд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

ЭМЯ-нд

11:00 цагаас Коронавируст халдварын талаар ээлжит хэвлэлийн бага хурал болно.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

10:00 цагаас Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болно.

10:00 цагаас Ш.Батхүү нарт /6 хүн/ холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болно. “Жаст групп”-ын захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

13:30 цагт Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэн нарт холбогдох залилах, мөнгө угаах, эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болно.