Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дундговь аймагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алдлаа

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN

Наймдугаар сарын 3-ны өдрийн 18:20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сум “Сэрээтэрийн ар” гэх газар шороон замд Тоёота Королла маркийн автомашины жолооч жалга мөргөж, жолооч 52 настай, эмэгтэй С, зорчигч 55 настай, эмэгтэй Н нарын 2 хүний амь нас хохирсон хэрэг гарлаа.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсаар байна.