Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Өвчлөл 4 хоногийн дотор нэг саяар нэмэгдэж, халдварын тархалтын эрч огт буурахгүй байна"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.08.04/

https://www.facebook.com/iKonNews/videos/1200736926960967

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвараар дэлхий дахинаа 18,214,000 хүн өвчилж,  695,000 хүн эндсэн бол 11 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна.

Өвчлөл 4 хоногийн дотор нэг саяар нэмэгдэж, халдварын тархалтын эрч огт буурахгүй байгаа юм.

24 цагийн дотор Энэтхэгт 50,000, АНУ-д 47,000, Бразилд 16,000 хүн шинээр халдвар авсан нь өвчлөл хамгийн олон бүртгэгдсэн тохиолдол болж байна.

ДЭМБ-ын Онцгой байдлын хорооны мэдээлж буйгаар коронавируст халдвар гурван сарын өмнөөс 5 дахин нэмэгдэж, уг өвчний улмаас эндсэн хүний тоо гурав дахин нэмэгдэж, 695,000 болсон.

Ийм учраас вирусийг хяналтандаа авахын тулд анхаарах зөвлөмжийг гаргажээ. Уг зөвлөмжид,

  • дэлхийн улс орнууд халдвартай тэмцэж байгаа туршлагаа бие биетэйгээ хуваалцах,
  • Засгийн газрын үүрэг оролцоо манлайллыг дээшлүүлэх,
  • шинжлэх ухааны нотолгонд суурилсан төлөвлөгөөг хэрэжүүлэх,
  • орон нутаг бүр өөрийн онцлогт тохирсон хариу арга хэмжээний менежментийг бий болгох, сайжруулах шаардлагатайг онцолсон байна.

ДЭМБ-аас Засгийн газар болон иргэдэд хандан уриалга гаргасан. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх хэд хэдэн вакцин гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ халдвараас сэргийлэх ид шидийн шийдэл хэзээ ч байхгүйг онцлон анхааруулсан.

Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5,394 хүн өвчилж, 78 хүн эндсэн бол БНХАУ-д 110 тохиолдол бүртгэгдсэний 6 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Мөн арлын Япон улсад өвчлөл эрчтэй нэмэгдэж байгаа. Тус улсад өчигдөр 694 хүн шинээр өвчилж, хоёр хүн эндсэн байна.

COVID-19 халдвараас сэргийлэх чиглэлд улс орнууд өөрийн өөрийн онцлогт тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагаас танилцуулбал,

  1. АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд бүх нийтээр амны хаалтын 14 хоногийн турш зүүвэл халдварын тархалтын эрчийг 2 хувиар бууруулж болно гэж үзсэн байна. Энэ нь 230-450 мянган хүнийг коронавируст халдвараас хамгаалах шийдэл гэдгийг танилцуулжээ.
  2. Австрали болон Их Британи улсын эрдэмтэд сургуулийн хичээл эхлэхээс өмнө халдвартай тохиохиолдлыг эрт илрүүлэх, лабораторийн шинжилгээг өргөн хүрээгээр хийх, батлагдсан тохиолдлын хавьтлын судалгааг сайн хийж, тусгаарлалтын дэглэм чухал болохыг онцолсон зөвлөмж гаргажээ.
  3. АНУ-ын Халдварт өвчин, харшил судлалын төвийн захирал хэлэхдээ их дээд сургууль, коллежийг нээхдээ лабораторийн шинжилгээг сайн хийж, түүний дараа тусгаарлалтын арга хэмжээг авах хэрэгтэйг анхааруулсан байна.

Манай улсын хувьд 119 дугаар 140 иргэн холбогдсон бол шуурхай аппликэйшнээр АНУ-аас нэг иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авлаа" гэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.