Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Японд анх удаа нохойноос коронавирусийн халдвар илэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн хоёр нохойноос халдвар илэрсэн тухай Японы даатгалын компани өчигдөр мэдээлжээ.

Энэ нь тус улсад анх удаа гэрийн тэжээвэр амьтнаас коронавирусийн халдвар илэрсэн тохиолдол юм байна.

Нохдод ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байгаа бөгөөд нэгнийх нь давтан шинжилгээний хариу сөрөг гарсан тухай Anicom Holdings даатгалын компани мэдээлжээ.

Гэрийн тэжээвэр амьтнаас коронавирусийн халдвар илэрсэн тохиолдлууд АНУ, Бельги, Франц зэрэг улсуудад бүтгэгдэж байв. Anicom компани коронавирусийн халдвар аваад тусгаарлагдсан, эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тэжээвэр амьтдыг асран халамжлах үйлчилгээг дөрөвдүгээр сард нээж байжээ.

Одоо тус компанийн халамжинд нийт 42 амьтан байгаагийн 29 нь нохой, 12 нь муур, нэг туулай байгаа гэнэ. Хоёр нохойнд долдугаар сарын сүүлээр халдвар илэрч, тусгаарлах арга хэмжээ авжээ.

Халдвар авсан гэрийн тэжээвэр амьтдын ихэнхэд шинж тэмдэг сул илэрч, буцаад хүнд вирус халдаасан тохиолдол одоогоор байхгүй байгаа. Хэдийгээр амьтнаас хүнд коронавирус дамждаг гэсэн нотолгоо байхгүй ч гэрийн тэжээвэр амьтадтай харилцахдаа анхаарал болгоомжтой байж, хэт ойртохгүй байхыг Япон улсын эрүүл мэндийн яамны мэргэжилтэн зөвлөжээ.

 

Эх сурвалж: Kyodo News