Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг зөвшөөрөхгүй байхаар ярьсан"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хичээл сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулагдаж, эрсдлийн үнэлгээг хийсэн билээ. 

Ажлын хэсэг эрсдлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар судалсны зэрэгцээ өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх эсэх асуудлыг мөн хөндсөн байна. 

Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Сургалтын үйл ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагатай байгаа тул сургууль, цэцэрлэгүүдээ есдүгээр сарын 1-нээс нээж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа үргэлжилсээр байгаа тул ажлын хэсгийнхэн өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг зөвшөөрөхгүй байхаар ярьсан. Харин хүүхэд харах үйлчилгээний талаар Улсын Онцгой комиссоос ямар нэг чиглэл ирээгүй" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/609170893317209/