Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ахмадын холбооны газрыг тохижуулах ажил ирэх долоо хоногийн эхээр дуусна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Гадаад харилцааны яамны баруун, Блью Скай зочид буудлын зүүн талд байрлах Ахмадын холбооны байрны газрыг ногоон байгууламжтай болгон тохижуулж байгаа.

Уг газрыг Ахмадын холбоо эзэмшиж байсан ч 15 жилийн турш зориулалтын дагуу ашиглаагүй тул газар эзэмших эрхийг цуцалж, ийнхүү тохижуулах ажлыг эхлүүлсэн байна.

Тус талбайн тохижилтын явцын талаар нийслэлийн Хот тохижилтын газрын Ерөнхий инженер С.Батболдоос тодрууллаа.

Тэрбээр "Тохижилтын ажил долдугаар сарын 3-наас эхэлсэн бөгөөд гэрээний дагуу наймдугаар сарын 20-ны өдөр дуусгах ёстой. Харин бид ажлаа наймдугаар сарын 10-ны өдрөөс өмнө дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор тохижилтын ажил 90 гаруй хувьтай явж байна. Бороо хур орохгүй, цаг агаар тогтуун байвал ирэх долоо хоногийн эхээр ажлаа дуусгаж, хүлээлгэн өгнө" гэсэн юм.

Тухайн газрыг тохижуулж дууссаны дараа ахмадын эсвэл ээжүүд, эхчүүдийн нэрэмжит талбай болгоно хэмээн нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан хэлж байв.

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг