2020/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.35₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
05:00
S31
06:00
S31
-1°
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
11°
13:00
S32
12°
14:00
S32
14°
15:00
S32
15°
16:00
S32
15°

Сансарын ШТС-аас тунель рүү зүүн эргэхийг хориглов

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг

Сансарын шатахуун түгээх станцаас Сансарын тунель руу зүүн эргэхийг хоригложээ.

Ийнхүү өөрчлөлт орсноор:

1. Хойноос урагш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 610 байсан бол зүүн эргэхийг хориглосноор 675-700 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 10-14.7 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр хойноос урагш чиглэлд хуучин горимоор 14-15.3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 20-22.3 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэж байна. 

2. Урдаас хойш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 731 байсан бол 1,102-1,150 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 50-57.3 хувиар нэмэгдэх юм. Мөн гэрлэн дохионы нэг үеэр урдаас хойш бүх чиглэлд хуучин горимоор 20-22.3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 35-36 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэнэ. 

3. Зүүнээс баруун, баруунаас зүүн бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 1,612 байсан бол шинэ гэрлэн дохионы горимоор 1,773 болж уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 10 хувиар нэмэгдэнэ.

Гэрлэн дохионы нэг үеэр баруунаас зүүн, зүүнээс баруун бүх чиглэлд  44-49.2 тээврийн хэрэгсэл уулварт нэвтрэн өнгөрдөг байсан бол шинэ горимоор 54-56.6 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэх юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

x