2020/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.35₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
-1°
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
11°
13:00
S32
12°
14:00
S32
14°

Иран улсын эрх баригчид коронавирусийн бодит тоо баримтаа нуун дарагдуулж байжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг

Иран улсад коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо засгийн газрын мэдээлснээс гурав дахин өндөр байгааг нууцаас задруулсан бичиг баримт харуулжээ.

Долдугаар сарын 20-ны байдлаар тус улсад 14,405 хүн нас барсан гэж Тегераны албаныхан мэдээлсэн байна. Харин бодит тоо нь 42,000 хүрснийг BBC агентлаг илрүүлж тогтоожээ.

Коронавирусийн халдварын тохиолдол нь мөн засгийн газрын мэдээлсэн тооноос хоёр дахин өндөр байгааг илрүүлсэн байна. Иранд бүртгэгдсэн халдварын тоо албан ёсоор 278,827 байгаа бол шинэ тоо баримтаар 451,024 болжээ.

 Мөн хүн нас барсан анхны тохиолдол нэгдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн ч бараг сарын дараа анхны халдварын тохиолдлыг нийтэд зарлаж байсан гэнэ.

Тайлан мэдээнд ойр ажилладаг Ираны томоохон эмнэлгийн эмч нар бодит тоо баримтуудыг BBC агентлагт илгээсэн юм байна. Нэрээ нууцалсан эх сурвалжууд энэ үйлдлээ Тегераны эрх баригчдын улс төрийн тоглоомд цэг тавих зорилготой гэж зөвтгөжээ.

Ираны тагнуул, аюулаас хамгаалах албаныхан эрүүл мэндийн яамны албан хаагчдад дарамт шахалт үзүүлж, бодит тоо баримтыг нуун дарагдуулж байсныг эх сурвалжууд баталжээ.

 1979 оны Исламын хувьсгалын ой, парламентын сонгууль зэрэг улс төрийн чухал үйл явдлуудтай вирусийн тархалт зэрэгцсэн учраас эрх баригчид олон нийтийн дэмжлэгийг алдахгүйн тулд ийнхүү бодит тоо баримтыг дарсан юм байна.

BBC-гийн мэдээ гарсны дараа Иран улсын эрүүл мэндийн яам Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагад өгдөг тоо баримтаа үнэн зөв болохыг батлан илэрхийлжээ.

 

Эх сурвалж: BBC

 

x