2020/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.35₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
04:00
S31
05:00
S31
06:00
S31
-1°
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
11°
13:00
S32
12°
14:00
S32
14°
15:00
S32
15°

ОХУ анхны цахилгаан хөдөлгүүрт автомашинаа энэ оны сүүлээр үйлдвэрлэж эхэлнэ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг

Оросын анхны цахилгаан хөдөлгүүртэй автомашин болох Zetta (Zero Emission Terra Transport Asset)-ыг 2020 оны сүүлээр Тольятти хотод үйлдвэрлэж эхлэхийг тус улсын худалдаа, аж үйлдвэрийн сайд Денис Мантуров мэдэгджээ.

Автомашиныг бүтээж буй REMC (Russian Engineering and Manufacturing Company) компани нэмэлт 100 сая рублийн ($1.3 сая) санхүүжилт хүссэнийг сайд ярьсан байна.

Хүсэлтийг энэ сард багтаан шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд үйлдвэрлэл нь 2020 оны сүүлээр эхлэх боломжтой ажээ.

Zetta нь цагт 120 км хүртэл хурдлах чадвартай, хамгийн хямд хувилбар нь 450,000 рубль ($6,000) орчим үнэтэй байх гэнэ. Оросын анхны цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг гадаад улс орнуудад экспортлох боломжийг Мантуров үгүйсгээгүй байна.

 

Эх сурвалж: ТАСС

 

x