Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.08.02/

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ:

https://web.facebook.com/www.mohs.mn/videos/714134535825690/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвараар дэлхий дахинаа 17,693,000 хүн өвчилж, 683,000 хүн эндлээ.

24 цагийн хугацаанд 289,000 хүн шинээр халдвар авсан бөгөөд АНУ-д 69,000, Энэтхэгт 54,000, Бразилд 45,000 хүн шинаар халдвар авч өвчлөлийн тоогоор тэргүүлж байна.

Манай хөрш ОХУ-д өчигдөр 5,462 хүн шинээр халдвар авч, 95 хүн эндсэн. БНХАУ-д 179 шинэ тохиолдол бүртгэгдсэний 16 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Өчигдөр ДЭМБ-ын Онц байдлын хорооны дөрөв дэх хурал болж, цаашдаа урт хугацаанд коронавируст халдварын эсрэг арга хэмжээ авах шаардлагатайг онцоллоо.

Вакцинтай холбоотой товч мэдээ танилцуулъя.

  • ОХУ өөрийн оронд үйлдвэрлэсэн вакциныг энэ оны аравдугаар сар гэхэд бэлэн болгоод эхний ээлжинд эмнэлгийн ажилчдадаа тарина хэмээн мэдэгдсэн.
  • АНУ-д 2021 оны эхээр вакцин бэлэн болох бөгөөд эхний ээлжинд эрсдэлт бүлгийнхнийг вакцинжуулалтад хамруулахаар болжээ.

Манай улсын хувьд өчигдөр 282 хүн шинээр ажиглалтад орж, 35 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогийн байдлаар нийт 2,782 хүн тусгаарлан ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 76 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. 

Сүүллийн 24 цагт 119 дугаарт 111 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр хоёр иргэн холбогдон мэдээлэл авлаа. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт 11 иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.