2020/08/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
19:00
S30
14°
20:00
S30
13°
21:00
S31
12°
22:00
S31
12°
23:00
S31
11°
00:00
S31
11°
01:00
S31
10°
02:00
S31
10°
03:00
S31
10°
04:00
S31
05:00
S31
06:00
S32
10°

Японд 70-аас дээш настай жолооч нарын тоо 10 саяыг давжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг

2019 оны байдлаар Япон улсад жолооны хүчинтэй үнэмлэх бүхий 70 ба түүнээс дээш настай иргэдийн тоо 10 саяын босгыг давсан тухай Баасан гарагт тус улсын засгийн газраас гаргасан тоо баримтад өгүүлжээ.

Энэ нь 40 жилийн өмнөх хэмжээнээс 90 дахин өссөн үзүүлэлт юм байна. 

Нийт 11.95 сая өндөр настай жолооч бүртгэгдсэн нь Япон улсад автомашин жолоодох эрхтэй иргэдийн 14.5 хувь болжээ.

1975 онд жолооны үнэмлэхтэй 70 ба түүнээс дээш настай иргэдийн тоо 130,000 байсан бол 1985 онд 800,000 болж нэмэгдсэн байна.

2019 онд 600,000 орчим өндөр настан машин жолоодох чадваргүй болсноос үнэмлэхээ буцаан хураалгажээ. Тэдгээрийн 58.3 хувийг 75-аас дээш насныхан бүрдүүлсэн байна.

126 сая хүн амтай Япон улсад иргэд автомашин жолоодох чадвараа янз бүрийн шалтгаанаар алдсан бол үнэмлэхээ буцааж хураалгадаг журамтай.

Өнгөрсөн онд тус улсад зам тээврийн ослоос үүдэлтэйгээр 3,215 хүн нас барсан нь ослын тоог бүртгэж эхэлсэн 1948 оноос хойшх хамгийн доод үзүүлэлт болжээ.

Харин хүний аминд хүрсэн ослуудын 55.4 хувийг 65 ба түүнээс дээш насны жолооч нар гаргасан байна. Тиймээс Япон улсын засгийн газар сүүлийн жилүүдэд өндөр настнуудын жолооны үнэмлэхнээсээ сайн дураар татгалзах явдлыг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа юм.

 

Эх сурвалж: Kyodo News

 

x