2020/08/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
18:00
S30
14°
19:00
S30
14°
20:00
S30
13°
21:00
S31
12°
22:00
S31
12°
23:00
S31
11°
00:00
S31
11°
01:00
S31
10°
02:00
S31
10°
03:00
S31
10°
04:00
S31
05:00
S31

​Эрдэс баялгийн салбар дахь Жендерийн мэдрэмж

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг

Ээжүүд хүүхэд төрүүлсний тэтгэмж авдаг бол эхнэр нь амаржсан аавд хамгийн багадаа 5 хоногийн цалинтай чөлөө олгож, гэр бүл дэх үүрэг хариуцлагаа сэтгэл амар биелүүлэх боломжоор хангах нь нэг талаар ажил олгогч таны үүрэг, нөгөөтэйгүүр жендэрийн тэгш байдлын суурь шаардлагуудын нэг юм.

Ажилтнуудынхаа ар гэрийн амьдралд тохируулан жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлээгүйгээс эмэгтэйчүүд ажлын байраа тогтвортой хадгалж чаддаггүй, албан тушаал ахидаггүй, цалин хөлс багатай ажил хийсээр байдаг. Харин эрчүүд цаг наргүй ажилласаар гэр бүлдээ оруулах хувь нэмэр нь хязгаарлагдаж, эрүүл мэнд нь эрсдэлд өртөмтгий болдог. Тиймээс компаниуд жендэрийн мэдрэмжтэй удирдлагын арга барил нэвтрүүлэх хэрэгтэйг “Эрдэс баялгийн салбар дахь жендэрийн ойлголт” сэдэвт сургалт зохион байгуулагчид хэлж байлаа.

Энэ сургалт нь уул уурхайн компаниудын төлөөллийг жендэрийн нэгдсэн ойлголт, мэдээллээр хангаж,  “шинэ соёл түгээх” сургагч багш нарыг бэлтгэх зорилготой. 

Монгол Улсын ДНБ-ний тавны нэгийг дангаараа бүрдүүлдэг Эрдэс баялгийн салбарт жендэрийн мэдрэмж үгүйлэгдэж байгааг хэдхэн тоо баримтаас харж болно.

Энэ салбарт ажиллагсдын ердөө 14 хувь нь эмэгтэйчүүд, удирдах албанд эмэгтэйчүүдийн эзлэх хувь үүнээс ч бага. Ажилтнуудын дундаж цалин 2.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас даруй 2 дахин их байна. Өндөр цалин, хангамжтай энэ салбарт эмэгтэйчүүдийн оролцоо яагаад ийм бага байна вэ?

Эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажлын жагсаалтыг 2008 онд хүчингүй болгосон ч “Уул уурхай бол бүсгүйчүүдэд тохирохгүй, хүнд хэцүү ажил” гэх хуучинсаг ойлголт байсаар байна.  Тэсэлгээчин бүсгүй гавьяат уурхайчин болсон түүх энэ салбарт  “Эмэгтэй хүн хийж болохгүй” гэж онцгойлон хориглохоор ажил баймгүйг илтгэнэ. Гэвч, мэргэжил сонголтоос эхлээд ажилд орох хүртэлх бүхий л шатанд хүйсээр илт ялгаварлан гадуурхах хандлага амь бөхтэй оршсоор байна.  

Монгол Улс 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуультай болж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2017-2021/ хэрэгжүүлж байна. Дээрх баримт бичгүүдийн үзэл баримтлалд тулгуурлан уул уурхайн салбар дахь хүний нөөц, удирдлагын түвшинд аль нэг хүйсийн төлөөллийг 25-30 хувиас доошгүй байлгах удирдамж, зөвлөмж өгөх, урамшууллын механизм тогтоон, хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.    

“Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-ын хийсэн судалгаагаар, Монгол-Германы хамтарсан ТИС инженер бэлтгэх хөтөлбөрт элсэгчдийн 30 хувь эмэгтэй байх шаардлага тавьдаг бол манай улсын бусад их дээд сургуульд ийм жишиг огт байхгүй байна. Жендэр нь дан ганц эмэгтэйчүүдэд үзүүлэх дэмжлэг биш, хүний эрх, хүйсийн тэгш байдал, нийгмийн хариуцлагатай хөгжлийн үндсэн үзүүлэлт, суурь ойлголт юм. Тиймээс жендэрийн мэдрэмжтэй удирдлагын арга барилыг бүхий л түвшинд нэвтрүүлэх нь нэн чухал, тулгамдсан асуудал болоод байна.

Энэ сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны захиалгаар, Монгол Улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх СЕСМИМ төслийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр  “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ  зохион байгууллаа. 

 

x