Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын Аэрофлот гадаадын зорчигчдоос Covid-19 шинжилгээний хариу шаардахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

ОХУ коронавирусийн цар тахлын улмаас зогсоогоод байсан олон улсын нислэгээ маргаашаас эхлэн сэргээх гэж байгаа билээ.

Эхний ээлжинд Оросын иргэдийн хамгийн их зорчдог Турк, Танзанийн аялал жуулчлалын хотууд болон Их Британийн нийслэл Лондон хот руу агаарын замаа нээх юм.

Тэгвэл ОХУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч Аэрофлот компани Орос руу нисэх гадаадын бүх зорчигчдоос коронавирусийн шинжилгээний хариу шаардахаар болсноо өчигдөр зарлажээ.

Энэ шаардлага ОХУ-ыг дамжин өнгөрөх зорчигчдод хүртэл хамаатай юм байна. Нислэгээс эхлэхээс өмнө 72 цагийн дотор хийлгэсэн PCR (Polymerase Chain Reaction) шинжилгээний хариуг үндэслэн онгоцонд суулгах ажээ.

Ингэхдээ PCR-аас бусад төрлийн шинжилгээнүүдийн хариуг зөвшөөрөхгүй гэнэ.

Аэрофлотын мэдэгдэлд Москва хотын Шереметьево, Внуково олон улсын нисэх буудлуудад түргэвчилсэн PCR шинжилгээ хийх цэгүүд ажиллаж байгааг дурджээ.

 

Эх сурвалж: Russia Today