Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Цар тахлын үед гэнэтийн зүйлд бэлэн байхыг сануулсан хэрэг Чехээс эх орондоо ирсэн оюутан охины үйл явдал байлаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ЭМД-ын Ерөнхий газрын дарга Г.Баясгалан нартай уулзаж цаг үеийн болон Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран шийдэх асуудлуудыг хэлэлцэж, ярилцлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг цар тахлын үед аливаа гэнэтийн зүйлд бэлэн байхыг сануулсан хэрэг Чех улсаас эх орондоо ирсэн оюутан охины үйл явдал байсныг хэлээд цаашид иргэд энэ жишгээр хилээр орж ирэх тохиолдол гарвал зохион байгуулалтын асуудлыг анхаарах ёстойг сануулав.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн орны хүрэлцээ байхгүй улмаас хил нэвтрүүлээгүй гэдэг ташаа мэдээлэл. Халдвартай иргэдийг хүлээн авч эмчлэх 250 ор хүрэлцээгүй болох нөхцөл үүсвэл орыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэлээ.

Мөн 9 дүгээр сарын 1-ээс сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэх гэж байгаатай холбоотойгоор эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг сайн зохион байгуулахыг байнгын хорооны дарга сануулсан юм.

 


Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс