Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 66 хүний нэгийнх нь биеийн байдал хүнд байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 29-ний өдөр гурван лабораторид нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж танилцуулбал,

  • Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын хоёр онгоцоор ирсэн 439 хүний хоёр дахь давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор хийсэн 3 хүний шинжилгээ,
  • Алтанбулагаар орж ирсэн 33 жолооч,
  • Сэлэнгэд тусгаарлагдсан 32 хүний давтан шинжилгээ,
  • Найман эмч, эмнэлгийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан,
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Нийт батлагдсан тохиолдол 291 байгаагаас 225 нь эдгэрсэн. ХӨСҮТ-ийн эмчилгээнд 66 хүн байгаа бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлж үзвэл, 62 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр, нэг нь хүнд байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3698204353540866
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.