2020/08/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.99₮
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
22°
|
13°
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
18:00
S32
20°
19:00
S32
19°
20:00
S31
17°
21:00
S31
15°
22:00
S29
14°
23:00
S29
12°
00:00
S29
11°
01:00
S29
11°
02:00
S29
10°
03:00
S29
10°
04:00
S29
05:00
S29

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.07.30/

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.07.30/

https://www.facebook.com/iKonNews/videos/3698204353540866

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн хэмжээнд 16,858,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 665,000 хүн эндсэн бол 10 сая гаруй хүн эдгэрээд байна.

24 цагийн хугацаанд 215,000 хүн шинээр халдвар авч, 5,000 гаруй хүн энджээ.

ДЭМБ-аас нэгдүгээр сарын 30-ны өдөр коронавируст халдварыг нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал гэж зарласнаас хойш зургаан сарын хугацаа өнгөрлөө. Дэлхийн зарим оронд халдварын тохиолдол буурч, цар тахлыг хяналтандаа авсан хэмээж байгаа ч дахин халдвар гарч байна. Энэ вирусийн талаар бидний мэдэхгүй зүйлс байсаар байгаа юм.

ДЭМБ-аас COVID-19 халдварын тархалтад улирал хамаарахгүй байгааг онцлон тэмдэглээд амны хаалт зүүх, хүн хоорондын зайг баримтлах н тархалтыг бууруулахад чухал нөлөөтэйг мэдээлсээр байна.

Манай улсын хувьд өчигдөр 198 хүн тусгаарлан ажиглалтад орж, 277 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор 2,677 хүн тусгаарлан ажиглалтад байгаа.

Сүүлийн 24 цагт 119 дугаарт 158 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр гадаадаас 4 иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан байна. Мөн СЭМҮТ-ийн 1800-2000 утсанд 13 хүн холбогдож зөвлөгөө авчээ. СЭМҮТ-тэй онлайнаар гадаад улсуудаас холбогдож зөвлөгөө авах боломжтой" гэдгийг хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x